БАГШ

Объект хандлагат технологи нь бидний бодит амьдралд байх хамгийн чухал болоод энгийн ойлголтууд, өдөр тутмын сайн зарчим, дүрмүүдийг хэрэглэсэн байдаг. Хүний амьдралийн гол философи нь биеэ даах, бусдаас үл хамаарах гэхдээ харилцаа өндөр байх,удамшил гэхдээ давтагдашгүй чанар,эцсийн бүлэгт ЭРХ ЧӨЛӨӨ биш гэж үү. Энэ бол объект хандлагат програмчлалын үндсэн зарчим юм.

СУРАЛЦАГЧДАД

Програмчлалын хэл нь зөвхөн хэрэгсэл юм. Үйлдлийн үр дүнд гарах бүтээгдэхүүний чанар болоод хэлбэр нь хэрэгсэлийн боломжийг төгс хэрэглэж мэдэхтэй шууд холбоотой. Гэхдээ аливаа бүтээл, бүтээгдэхүүний ард түүнийг хийх технологи байдаг гэдгийг мартаж болохгүй. Бид бүгдээрээ инженерүүд.

2010 оны 09.27-10.06 хооронд СУРГАЛТ болно

“Програм хангамжийн төсөл (PMBOK), системийг хөгжүүлэх арга зүй(UML) ба өгөгдлийн сангийн зохион байгуулалт хийх аргачилал (Data WareHouse)” сэдэвт сургалтанд урьж байна.

Хаана: Мэдээллийн технологийн СТАРС дээд сургууль
БЗД, 2-р хороо, Капитал НИММ Аудит ХХК-ын байр 5-р давхар
/Сансарын тунелын урд талд, 33-р сургуулийн баруун талд/ Утас: 463159

Хэзээ: 2010.09.27 – 2010.10.06 өдрүүд , 17.00 – 20.00 цагуудад, нийт 40 цаг

Хэн заах: Старс сургуулийн захирал, Старсофт ХХК-г үүсгэн байгуулагч
Компьютерийн ухааны докторант Д.Дэлгэрсайхан
/99016978, delger@stars.edu.mn, www.ddelgersaikhan.blogspot.com, Танилцуулга /

Сургалтын онцлог, зорилго:
Бодит системийг жишээ болгож дадлага хийх, маш тодорхой аргачилал заах. Системийн шинжээч, төслийн менежер, өгөгдлийн сангийн администратор болох хүмүүст зориулагдана. /Хэрэглэх материалуудаар хангана/

Хэн хамрагдах:
Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд, багш нар болон програм хангамжийн инженерчлэлээр дээд түвшинд суралцах хүсэлтэй хүмүүс. /Хүний тоо хязгаартай – дээд тал нь 20/

Төлбөр: 110 000 ₮

Бүртгэл: delger@stars.edu.mn хаягаар эсвэл холбогдох утасуудаар хүсэлт гаргана уу.
/Суралцагчдын тоог урьдчилан мэдэх шаардлага байгаа тул/
Мөн Старс дээд сургууль, сургалтын алба /2010.09.20 – 2010.09.27 хооронд/
бүтгүүлж болно.

Дэлгэрэнгүй

0 comments:

Post a Comment